Monday, July 6, 2009

Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа


Гурамсан сургааль

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав
Ачлахын дээдээр аялууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав
Ялахын түрүүнд ялууштай нь
Нойр, залхуу, атаа гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав
Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав
Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав
Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав
Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав
Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав
Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав
Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших үхэх гурав

Богд эзнээ чагнахуй дор


Богд эзэн єгvvлрvvн
Монголоороо, бvгдийг монголоороо
Баярлахдаа ч монголоороо
Бахдалт, ичингvйрэл ил
Тугалган шувууд нар хаан ниссэн
Тугаа ч vзэхгvй тулалдаанд
Vхлvvт шархтай ялсан баатар шиг vг дуугай, сvр их
Монголоороо баярлах
Уурлахдаа ч монголоороо
Учир зєв, учиг зєєлєн
Унтаа сэрvvний хилд зєн чагнах Будда шиг
Єршєєлд ойр,
Єш хорсолоос ертєнцийн хязгаар мэт хол
Монголоороо уурлах
Амь гэтэлгэхдээ ч монголоороо
Аврал хайрлахдаа ч монголоороо
Vйл vрийн цул хvрдэнд
Vржих хуваагдах нь цуг орчлонгийн
Vнэнд гэгээ нэмэж,
Хоногтоо эргэх хорвоогийн аашаар
Хорж, дvvрэх хvний зовлонд
Бурханы бараа болж
Монголоороо гэтэлгэх
Монголоороо хайрлах

Богд эзэн дахин єгvvлрvvн
Олон нарны тойрогт
Одоо би сэрvvн байна
Санаанд тодхон монголоон бодохдоо
Сар, нарны нийтэгээс
Дэлхийтэйгээ цуг одож
Хайр хэмээн гэгээн бодиор
Харах нvдээ хийж
Хvсэл хэмээн гэрэлт шувуугаар
Хvлэг vгээн улаалж
Эрхэсийн чимээг даран амин голоосоо шивнэж байна.
Хvн тєрєлхтєєн,
Хvрч чадаагvй хэтээ
Хvн чанар бурхандаа л даатга
Зєвийг хийлээ ч, бурууг хийлээ ч
Зєвхєн яруу найрагчдаа л дуурай
Ангарай нялхад чинь
Ам дvvрэн садарсан уураг сvvтэй чинь шvлэг хєхєгдєж байгаа
Авсны чинь харанхуйг хєєж урсах vрийн чинь нулимстай шvлэг асгарч байгаа.