Thursday, March 11, 2010

Монгол мэргэдийн тухай дурьдвал


Монголын Бурхан Шашины Их сургуулийн захирал, гавж Ш.Сонинбаяртай хийсэн ярилцлагаас
Ярилцсан: МУБИС-ийн багш, доктор М.Саруул-Эрдэнэ

Монголын шашны оргил їе 19-р зууны сїїлч, 20-р зууны эхэн їеээр тохиосон байдаг. Энэ їед болсон нэг л сонин явдлыг ярья. 13-р Далай лам Тївдэнжамц Монголд олон морилсон байдаг. Єөрөө лхаарамба цолтой, номд маш их дуртай, Дашчоймпил дацангийн ном хаялцаанд их очдог, төвд лам нарыг хориглосоор байтал л босч ирээд ном хаяад эхэлдэг хїн байсан гэдэг. Уг нь номдоо шашны эзэн хїн хамаагїй жирийн ламтай ном хаялцаж болдоггїй юм. 1905 онд Далай лам Их Хїрээнд өвөлжиж. Тэр өвөл Гунгаачойлин дацан дээр Халхын Зава Дамдин, Дарав бандида 2-ын гавжийн дамжаанд таарчээ. Далай ламтай хамт байсан төвдїїд, ялангуяа Минаа Ёндон лхаарамба гэж төвддөө хэнийг ч гаргадаггїй лам тэнд ном их хаяж. Монгол лам нар бїр гартахгїй болохоор Далай лам өөрөө босоод ирсэн гэдэг. "Энэ дор газар та болохгїй ээ" гээд нөгөөдїїл нь хориглосоор байтал орхимжоо бїслээд л, хөлсөө гартал ном хаясан байгаа юм. Зава Дамдин гуайн дамжаан дээр Анги Шагдар гуай Далай ламын дагуулж ирсэн Ёндон лхаарамбатай ном хаялцсан байгаа юм. Анги Шагдар маш сайхан хоолойтой, ном їнэхээр сайн хаяж байсан тул нягтруулд дуугий нь бичиж авч. Анги Шагдар бол одоогийн Дорноговь аймгийн Алтанширээ сумын хїн. Далай лам босч ирээд төвд лам нараа "Та нарын Лхаст ханхалзаад байсан ном хаа байна? Энэ халхын гэвш нарыг хар" гэж загнасан байгаа юм. Дараа нь 1907 онд Төвддөө буцаж очоод Сэра, Барайвангийн шилдэг гэвш нарыг цуглуулаад Анги Шагдар гуайн бичлэгийг тавьж. Тэгээд "Энэнд хариулж чадах хїн байна уу" гэхэд хэн нь ч бараагїй гэдэг юм. Ганцхан Дармаа Лочин лхаарамба гэж лам "Би їзээд алдъя" гэж. Дармаа Лочин лхаарамба бол Ганжуур цээжтэй, Ганжуурын 108 ботийг тэр чигээр нь цээжилчихсэн, эрдэмтэй хїн. Далай лам тэр ламыг өргөөндөө залан, даалгавар өгч бэлтгїїлээд 1919 онд Монгол руу илгээж Хїрээний лам нарыг сориулсан байдаг.

1919 оны тэр явдлыг бас хэлж өгөөч.

Тэгэхэд бас л их сонин юм болсон байдаг. Дармаа Лочин лхаарамбыг Хїрээнд ирэхэд Зава Дамдин, Єөлдийн анги Совд, боржгин Жамц, анги Шагдар, нїїрний Цэрэндорж гээд їнэхээр хїн гаргахааргїй мэргэд байж. Тэр їе бол манай шашны ид хөгжлийн їе юм. Дармаа Лочин лхаарамбыг бараа бологчидтойгоо ирэхэд Зава Дамдин хїлээн авсан байна. Зава Дамдин гуай анги Шагдар хоёр насаар ойролцоо найзууд байсан юм гэнэ лээ. Тэгээд Зава Дамдин гуай найздаа сонин болгоод төвдөөс лхаарамба ирсэн гээд ярьтал анги Шагдар гуай "Одоо оръё, ном хаяя" гээд байж. "Одоо болохгїй ээ, тугдамаа барих хэрэгтэй" гээд хойшлуулж. Тэгсэн маргааш нь өглөө эрт дахиад ирж. Тэгээд "Одоо оруулаадах" гэж байна гэнэ. Зава Дамдин "Єнөөдөр бїргэдийн суудлаар суусан байна. Чи бид 2 хэрэггїй. Дараа болъё" гэж. Тэгэхээр нь анги Шагдар "За би тэгвэл орж нэг тамхилчхаад л гаръя" гээд оржээ. Ороод нэлээн удаж байснаа тас няс буугаад л явлаа гэнэ шїї. Мань хїн тэсэлгїй ном хаячхаж дээ. Ном нь байнга тэгж урсаж явдаг хїн. Тэгсэн байж байж хөлс нь урсчихсан гараад ирлээ гэнэ. Тэгээд "Чи бид 2 нэмэр алга. Богд уулыг өшиглөсөнтэй л адил юм байна. Ганжуурын хаанаас ч асуусан цээжээр урсгаад байна. Би лав адис аваад шавь орчихлоо. Чи өөрөө мэдээрэй" гэсэн гэдэг. Уг нь Зава Дамдин гуай эхэлж орсон бол дийлчхээр байсан юм гэнэ лээ. Сїїлд харин Зава Дамдин гуай Дармаа Лочин лхаарамба хоёр нэг нэгэндээ харилцан шавь орсон юм. Ном тэнцїї, их мэргэд тэгдэг ёс байдаг. Ингээд томчуул нь шавь оронгуут бусад нь дагаад бїгд шавь орсон байна. Дармаа Лочин лхаарамба Хїрээнд байж байгаад 1921 онд Ардын хувьсгал ялахад Марвын лїг (улааны суртал) буулаа гээд холдон явж, Тува орсон байдаг. 1922 онд эргэж ирээд удалгїй Төвд рїїгээ буцсан байна.

Манай Богд Жавзандамба хутагтуудаас хамгийн эрдэмтэй нь гэвэл хэд хэддїгээр Богд байв?

Мэдээж анхдугаар Богд - Єндөр гэгээн Занабазар. Тэгээд наймдугаар Богд байна. 8-р Богд бїх Богдуудаас ганцаараа гавжийн дамжаа барьсан хїн. Гайхамшигтай хїн байсан юм шїї. Зөвхөн эрдэм номоороо төдийгїй Монголын шашин төрийн їйлд онцгой гавьяа гаргасан, ач буянтай хїн дээ.

Далай лам нараас Монголын тїїхэнд хамгийн их холбогдох нь хэн хэн бэ?

5-р Далай лам Агваанлувсанжамцын амьдрал бол Монголын тїїхтэй маш их холбогддог. Єндөр гэгээний багш хїн. 6-р Далай лам Цаянжамц бас Монголтой их холбоотой. Тэгээд 7-р Далай лам, сїїлд 13, 14-р Далай лам нар Монголтой холбогддог юм. 5-р Далай ламын їед Төвдөд их хэцїї юм болсон юм. Дотоодын шашны их хямрал. 5-р Далай лам бол шар малгайтны титмийн ёсыг өөрөөр хэлбэл Богд Зонхавагийн гэлїгбаг барьдаг хїн. Тэр їед Төвдөд нямавын, сажагийн гээд олон урсгал байсан. Гаржїдын ёс гэж нямавагийн буюу улааны шашны нэг хэсэг бий. Гаржїдынхан гэлїгвагийнхантайгаа эвдрэлцээд Хөх нуурт тусгайлан хуралдаж. Тэр хуралд Халхын цоохор Цогт хунтайж, Хамын Бэрээ Доёд хаан, гармавын Пунцаг хаан гэсэн нэг монгол, 2 төвд хаан хэлэлцээд гэлїгбаг устгаж, гаржїдваг тогтооё гэж тохирчээ. 5-р Далай ламын амь насанд аюул учраад байсан энэ їед Баруун Монголын Гїїш хаан ирж шарын шашны аминд орж, энэ 3 дайсныг нь устгаж өгсөн байдаг. Далай лам їїнд ихэд талархаж Гїїш хааныг Төвдийн хаанаар өргөмжилж байсан.

Цогт тайж кино тэгвэл арай өөрөөр їзїїлжээ.

Ринчэн гуай тэр киноны зохиолыг бичихдээ Сїмбэ хамбо Ишбалжирын "Хөх нуурын домог" гэдэг номыг барьсан гэнэ лээ. Їїнийг манай гавж багш ярьдаг байсан. Дөчөөд оны їед Ринчэн гуай Гандан хийд дээр ирж гавж багш, Иштавхай лам нартай уулзаж Цогт тайжийн талаар кино хийх санаагаа хэлжээ. Тэр хоёр Сїмба Хамбо-гийн "Цо онбын лоржї" буюу "Хөх нуурын домог" гэж ном байдгийг хэлж, Ринчэн гуай тэр номыг тэр хоёроор орчуулуулан киногоо хийсэн гэсэн. Нэг л болохгїй юм кинонд бий дээ. Кинонд Соёмбо гараад байдаг. Гэтэл тэр бол соёмбо їсэг зохиогдоогїй байсан їе.

Багш аа, харь улст яваа Монголчуудын ихэнх нь тодорхой шалтгаанаар эх нутагтаа очиж чадахгїй болчихсон байдаг. Гэтэл эзгїй ард нь хагацал өнчрөл гарах тохиолдол олон. Ийм їед л хїн бурхан шашнаа илїїтэй санадаг юм байна. Бурхан болоочийнхоо араас хэрхэн буян хийвэл зохистой вэ?

Ер нь нийт хїнд цэ, сод, шийрав гэж 3 чухал юм байдаг. Цэ гэдэг нь Цэрэн гэдгийн цэ, "нас" гэсэн їг. Сод бол Содном гэдгийн сод, "буян" гэсэн їг. Шийрав бол Шарав буюу "Билиг ухаан" гэсэн їг. Энэ 3 л тэгширч байх ёстой юм. Жишээ нь их ухаантай хїн байлаа гэхэд нас богинотой бол яах вэ, нас урт, ухаантай ч гэлээ буян хураахгїй бол ямар хэрэг байх сан билээ. Тэгэхээр энэ гурваа сайн бодож, өөрсдөө хичээхээс гадна эднийг хариуцсан бурхан шїтээнээ тахиж явах хэрэгтэй юм. Насны бурхан бол Цагаан Дар эх, Аюуш бурхан. Буян хураана гэвэл гурван зїйлээр хураана. Бие, хэл, сэтгэл гурваар нїгэл їл їйлдэн, буянтай сайхан сэтгэлийн їїднээс аливааг хийх хэрэгтэй. Анх эхлэн їйлдэхдээ л ариун цагаан сэтгэлээр буяны төлөө гэж бодон хийвээс тэр нь буян болдог гэдэг. Шарав буюу оюун ухааны бурхан бол Манзушир, Янжинлхам. Эрїїл энх явахад Оточ Манал бурханыг шїтдэг. За тэгээд хїний л хорвоо болсон хойно їхэл хагацал хаа ч хэзээ ч тохиолдоно. Ийм їед манай шашинд бол Жамба нинж-ийг чухалчилдаг юм. Манайд чинь Буддын шашны Махаяна буюу Их Хөлгөний урсгал нь дэлгэрсэн газар шїї дээ. Жамба гэдэг нь "асрангуйн сэтгэл", Нинж гэдэг нь "нигїїлсэнгїйн сэтгэл". Эх болсон зургаан зїйл амьтан зовлонгоос ангижраасай, эх болсон зургаан зїйл амьтан амгалан жаргалтай яваасай гэж бодож залбирч явах нь жамба нинж юм. Хар амиа л огт бодож болохгїй гэж Махаянад їздэг. Энэ зовлонгоор л хамаг амьтны хагацал дуусаасай гэж бодож нэгэндээ тусалж явбаас өөрт ч тэр, өөр ертөнцөд одсон нэгэндээ ч тэр буян хураана. Тэгээд харь газар тэр бїр хурдан ном уншуулж чаддаггїй байх. Манай Гандан хийд интэрнэтэд хуудастай болсон. Тэрїїгээр захиалж болно. Монгол руу ярьж хэлээд ном уншуулах болбол аливаа хїний хойтохын буянд "Авдийн чог" гэж ном уншдаг. Сїнсийг нь дээд диваажингийн оронд төрөөсэй гэж уншиж буй ном. "Зургаан ерөөл" гэж ном бас уншдаг. Хойт насандаа сайн сайхан яваасай гэж ерөөж уншиж байгаа ном.

Сонин сайхан, бас олонд хэрэгтэй юм ярьж өгсөн танд баярлалаа.
www.tsahimurtuu.mn сайтаас

Monday, February 22, 2010

Эр бор харцага



Эр бор харцага нь
Жигvvрэндээ хvчтэй л байна уу даа
Идэрхэн залуу насанд нь
Ажиг л vгvй явлаа шvv дээ
Аяа хєєрхий алдрай мину зэ

Домог єгvvлэхvй...
Хувьсгалын ємнєх vед юм гэнэ. Эх газрын чулууны урд энгэрт Цэрэнпунцаг ноёны хамжлагат ард ганц бие эмэгтэй байв. Таргийн таван ямаа, саалийн ганц vнээнээс єєр ємчгvй хєєрхий бvсгvй нутаг сэлгэж, нvvдэл хийж чадахааргvй ядуу тарчиг амьдралтай нэгэн байв. Хєл хvндтэй байсан бvсгvйгээс хоёр ихэр хvv тєрєхєд ахад нь Хурхарцага, дvvд нь Эрхарцага гэсэн алдар хайрлав. Хєвгvvд хоног хоногоор єссєєр, хонины нэхий єлгийдєє багтахгvй, эхийнхээ сvvнд цадахгvй болоход ижий нь тэднийгээ vнээний сvvгээр угжиж байсан.
Намар цагийн сэрvvвтэр нэгэн орой аяншиж ядарсан алс холын жинчид Хурхарцагынд буудаллав. Ирсэн гийчдээ дайлж цайлсны дараа бvсгvй жинчдийн ахлагчид єєрийн амьдралын тухай дотночилон ярихад єрєвдєж хайлсан євгєн ахлагч хоёр хvvгийн нэгийг єргєн авч, єсгєж хvмvvжvvлэхээр болжээ. Асгарах нулимсаа нуун байж, аргагvй эрхэнд хєєрхий бvсгvй Хур харцагыгаа ийнхvv єгч явуулснаас хойш нялх vрийнхээ барааг дахин олж хараагvй юм гэдэг. Ээжтэйгээ хамт vлдсэн Эрхарцага гэр ахуйн ажилд дэм болж, хонь малаа хариулан, он жилийг vдсээр 13 нас хvрлээ. Нэг удаа Цэрэнпунцаг ноён хошуу нутгаа эргэж явлаа. Эрхарцагынхыг холоос хараад ”Гар цайлгах нь бvv хэл, аяга тагш юмны ч бараагvй шив дээ” гэж бодсон ноён эхлээд хиагаа тэднийх рvv илгээв. Умгар муу бор гэрийн хоймор дахь орон дээр єєрєєс нь том биетэй боловч, vзтэл нас бага хvv унтаж байхыг харсан хиа ноёндоо ирж, vзсэнээ сонирхуулан дуулгахад, Цэрэнпунцаг тэднийд очихоор шийдэв. Тэр хиагийнхаа адил ихэд гайхсаны зэрэгцээ, дотор санаандаа “Энэ хvvг яавал єєдєєс минь босохгvй номхон, хvч бяраа vнэ хєлсгvй єгдєг болгох вэ” гэж зуурхан бодсоны эцэст, тарга муухан 10-аад бог, саалийн vнээ гурвыг єгч гэнэ. “Єгсєн” тєдий нэр зvvх энэ єглєгийнхєє хариуд, хожим Эр харцагыг нас биед хvрэх цагт аргал тvлш ойртуулах зэрэг хар бор ажил хийлгэнэ хэмээн тохирч гэнэ.
Тэр цагаас хойш 10 жил єнгєрєв. Хангайн нарс шиг ханагар сайхан биетэй Эрхарцага хэдэн жилийн ємнєх ноёны “харамгvй“ єглєгийн хариу ёсоор тvлээ тvлшийг нь єдєр бvр зєєдєг болж гэнэ. Гэтэл Цэрэнпунцаг ноён Эрхарцагын этгээд сонин нэг байдлыг ажигласан байна. Єглєє эрт Эрхарцагын тэргэнд хєллєєд гарсан шар орой ирэхдээ усан хулгана болтол хєлєрсєн байдаг байв. Энэ учрыг олохын тулд ноён нэг удаа залуу зарцынхаа араас нууцаар дагаж гэнэ. Тэгтэл Эрхарцага их гэрээс нилээд зайдуу очоод, аргалаа нямбайлан тvvж, тэргэн дээрээ сайтар баглаж тавьснаа, мєнєєх нас гvйцсэн бvдvvн шарыг тэрэгнээс нь салган, гар дээрээ дээш доош нь жижигхэн чулуу мэт єргєж, буулгаж байна гэнэ. Удалгvй шар амьсгаадаж, хэл нь унжаад ирэх vед сая нэг больж, шараа тэрэгнийхээ араас уячихаад єєрєє тэргэндээ ороод, гэрийн зvг хєдлєв. Саахалтын хэрд очингуутаа шараа буцаан тэргэндээ хєллєєд, єглєє яаж гарсан яг л тэр чигээрээ яваад єгч гэнэ.
Энэ байдлыг єєрийн нvдээр харж, ихэд цочирдсон Цэрэнпунцаг ноён “Хад шиг энэ залууг єєрєєсєє аль болох хол байлгая” хэмээн айдас дvvрэн сэтгэлдээ бодоод, тун удалгvй тvvнийг жинд явуулах болжээ. Євлийн турш жин хєсгийг нь vнэ хєлсгvй шахам тээсэн дуулгавартай зарц Эрхарцага ноёны нэрийн ємнєєс даншиг, хошуудын наадамд барилдан, тvрvv магнай авчирдаг дийлэгдэшгvй ганц бєх нь болов.
Яг энэ vеэр Цэрэнпунцаг ноёны ганц охин, Эрхарцага хоёр бие биедээ хязгааргvй сэтгэлтэй болж, удаж тєдєлгvй бvсгvй хєл хvндрэв. Эл хэргийн учрыг мэдсэн Цэрэнпунцаг охиноо зэргэлдээх хошууны хєгшин ноёнд хvчээр єгч, харин Эрхарцагыг нутгаа орхин явах хvртэл нь шахан хавчиж, эрх мэдлээрээ дарамталж эхлэв. Хошууны захирагч ноёныхоо эсрэг тэмцэх тусам Эрхарцагад тулгах хилс ял хvндрэх болсон учир насан єндєр эхийгээ бодоод, нутгаа орхин явахаас єєр аргагvйд хvрчээ. Ингээд Эрхарцага Хурын хадан дээр гарч, тєрсєн нутгаа удаан харж сууснаа, хоолой зангирууланхан ийнхvv дуулсан гэдэг.

Арслангийн зулзага нь
Агууландаа хvчтэй билvv дээ
Амрагийн хоёр сэтгэл
Аль алиндаа асрамжтай билvv
Аяа хєєрхий алдрай минуу зээ
Сайр шандын усыг
Шавхан ширгээж баршгvй билvv дээ
Сайн хvмvvний vрийг
Дарлан давтаж болдоггvй билvv хє
Аяа хєєрхий алдрай минуу зээ
Худаг шандын усыг
Хурдан ширгээж болшгvй билvv
Хувьтай хvмvvний vрийг
Худал хууран хэлж болдоггvй билvv
Аяа хєєрхий алдрай минуу зээ
Ийнхvv харуусал гуниг, хайр сэтгэлээ шингээн дуулж буй Эрхарцагын эрдvv хоолой Хурын хаднаас гурван євєлжєєний тэртээ газар уулын энгэрт сэтгэлтэй бvсгvйг нь богтлон аваад, хурим найр хийж буй хєгшин ноёны гэрт тодоос тод сонсогдож байсан гэдэг.
Ингээд Эрхарцага ижийгээ гэртэйгээ цуг vvрээд, нутгаа орхин явахдаа, “Энэ хошууны бєх надаар дуусаг” гэж хэлээд, зодгоороо газар нэгэнтээ савснаас, єдгєє Дэрэн сумын нутаг дахь Зодог, Савах хэмээх хоёр уул vvссэн ажээ.
Сайн бєх, сайхан эрээ ийнхvv гомдоосон тэр цагаас хойш Боржигон Сэцэн вангийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Гурвансайхан сум бєхгvй болсон юм гэдэг. 2003 онд Ж.Наранцацралт агсны санаачлагаар Хур харцагын овоог тахиж Хур харцага дэвжээг байгуулснаас хойш Дундговь аймгаас улсын харцага нэг, начин хоёр тєрсєн нь дээрх домогт хvч нэмсэн билээ.
Эр бор харцага нь жигvvрэндээ хvчтэй байхын учир энэ буюу.
http://www.4shared.com/get/229281226/307b544e/Tuvshinjargal-Er_Bor_Hartsaga.html;jsessionid=F386A0C99D7F2C02CE3FE76AB300F32B.dc210