
Эр бор харцага нь
Жигvvрэндээ хvчтэй л байна уу даа
Идэрхэн залуу насанд нь
Ажиг л vгvй явлаа шvv дээ
Аяа хєєрхий алдрай мину зэ
Домог єгvvлэхvй...
Хувьсгалын ємнєх vед юм гэнэ. Эх газрын чулууны урд энгэрт Цэрэнпунцаг ноёны хамжлагат ард ганц бие эмэгтэй байв. Таргийн таван ямаа, саалийн ганц vнээнээс єєр ємчгvй хєєрхий бvсгvй нутаг сэлгэж, нvvдэл хийж чадахааргvй ядуу тарчиг амьдралтай нэгэн байв. Хєл хvндтэй байсан бvсгvйгээс хоёр ихэр хvv тєрєхєд ахад нь Хурхарцага, дvvд нь Эрхарцага гэсэн алдар хайрлав. Хєвгvvд хоног хоногоор єссєєр, хонины нэхий єлгийдєє багтахгvй, эхийнхээ сvvнд цадахгvй болоход ижий нь тэднийгээ vнээний сvvгээр угжиж байсан.
Намар цагийн сэрvvвтэр нэгэн орой аяншиж ядарсан алс холын жинчид Хурхарцагынд буудаллав. Ирсэн гийчдээ дайлж цайлсны дараа бvсгvй жинчдийн ахлагчид єєрийн амьдралын тухай дотночилон ярихад єрєвдєж хайлсан євгєн ахлагч хоёр хvvгийн нэгийг єргєн авч, єсгєж хvмvvжvvлэхээр болжээ. Асгарах нулимсаа нуун байж, аргагvй эрхэнд хєєрхий бvсгvй Хур харцагыгаа ийнхvv єгч явуулснаас хойш нялх vрийнхээ барааг дахин олж хараагvй юм гэдэг. Ээжтэйгээ хамт vлдсэн Эрхарцага гэр ахуйн ажилд дэм болж, хонь малаа хариулан, он жилийг vдсээр 13 нас хvрлээ. Нэг удаа Цэрэнпунцаг ноён хошуу нутгаа эргэж явлаа. Эрхарцагынхыг холоос хараад ”Гар цайлгах нь бvv хэл, аяга тагш юмны ч бараагvй шив дээ” гэж бодсон ноён эхлээд хиагаа тэднийх рvv илгээв. Умгар муу бор гэрийн хоймор дахь орон дээр єєрєєс нь том биетэй боловч, vзтэл нас бага хvv унтаж байхыг харсан хиа ноёндоо ирж, vзсэнээ сонирхуулан дуулгахад, Цэрэнпунцаг тэднийд очихоор шийдэв. Тэр хиагийнхаа адил ихэд гайхсаны зэрэгцээ, дотор санаандаа “Энэ хvvг яавал єєдєєс минь босохгvй номхон, хvч бяраа vнэ хєлсгvй єгдєг болгох вэ” гэж зуурхан бодсоны эцэст, тарга муухан 10-аад бог, саалийн vнээ гурвыг єгч гэнэ. “Єгсєн” тєдий нэр зvvх энэ єглєгийнхєє хариуд, хожим Эр харцагыг нас биед хvрэх цагт аргал тvлш ойртуулах зэрэг хар бор ажил хийлгэнэ хэмээн тохирч гэнэ.
Тэр цагаас хойш 10 жил єнгєрєв. Хангайн нарс шиг ханагар сайхан биетэй Эрхарцага хэдэн жилийн ємнєх ноёны “харамгvй“ єглєгийн хариу ёсоор тvлээ тvлшийг нь єдєр бvр зєєдєг болж гэнэ. Гэтэл Цэрэнпунцаг ноён Эрхарцагын этгээд сонин нэг байдлыг ажигласан байна. Єглєє эрт Эрхарцагын тэргэнд хєллєєд гарсан шар орой ирэхдээ усан хулгана болтол хєлєрсєн байдаг байв. Энэ учрыг олохын тулд ноён нэг удаа залуу зарцынхаа араас нууцаар дагаж гэнэ. Тэгтэл Эрхарцага их гэрээс нилээд зайдуу очоод, аргалаа нямбайлан тvvж, тэргэн дээрээ сайтар баглаж тавьснаа, мєнєєх нас гvйцсэн бvдvvн шарыг тэрэгнээс нь салган, гар дээрээ дээш доош нь жижигхэн чулуу мэт єргєж, буулгаж байна гэнэ. Удалгvй шар амьсгаадаж, хэл нь унжаад ирэх vед сая нэг больж, шараа тэрэгнийхээ араас уячихаад єєрєє тэргэндээ ороод, гэрийн зvг хєдлєв. Саахалтын хэрд очингуутаа шараа буцаан тэргэндээ хєллєєд, єглєє яаж гарсан яг л тэр чигээрээ яваад єгч гэнэ.
Энэ байдлыг єєрийн нvдээр харж, ихэд цочирдсон Цэрэнпунцаг ноён “Хад шиг энэ залууг єєрєєсєє аль болох хол байлгая” хэмээн айдас дvvрэн сэтгэлдээ бодоод, тун удалгvй тvvнийг жинд явуулах болжээ. Євлийн турш жин хєсгийг нь vнэ хєлсгvй шахам тээсэн дуулгавартай зарц Эрхарцага ноёны нэрийн ємнєєс даншиг, хошуудын наадамд барилдан, тvрvv магнай авчирдаг дийлэгдэшгvй ганц бєх нь болов.
Яг энэ vеэр Цэрэнпунцаг ноёны ганц охин, Эрхарцага хоёр бие биедээ хязгааргvй сэтгэлтэй болж, удаж тєдєлгvй бvсгvй хєл хvндрэв. Эл хэргийн учрыг мэдсэн Цэрэнпунцаг охиноо зэргэлдээх хошууны хєгшин ноёнд хvчээр єгч, харин Эрхарцагыг нутгаа орхин явах хvртэл нь шахан хавчиж, эрх мэдлээрээ дарамталж эхлэв. Хошууны захирагч ноёныхоо эсрэг тэмцэх тусам Эрхарцагад тулгах хилс ял хvндрэх болсон учир насан єндєр эхийгээ бодоод, нутгаа орхин явахаас єєр аргагvйд хvрчээ. Ингээд Эрхарцага Хурын хадан дээр гарч, тєрсєн нутгаа удаан харж сууснаа, хоолой зангирууланхан ийнхvv дуулсан гэдэг.
Арслангийн зулзага нь
Агууландаа хvчтэй билvv дээ
Амрагийн хоёр сэтгэл
Аль алиндаа асрамжтай билvv
Аяа хєєрхий алдрай минуу зээ
Сайр шандын усыг
Шавхан ширгээж баршгvй билvv дээ
Сайн хvмvvний vрийг
Дарлан давтаж болдоггvй билvv хє
Аяа хєєрхий алдрай минуу зээ
Худаг шандын усыг
Хурдан ширгээж болшгvй билvv
Хувьтай хvмvvний vрийг
Худал хууран хэлж болдоггvй билvv
Аяа хєєрхий алдрай минуу зээ
Ийнхvv харуусал гуниг, хайр сэтгэлээ шингээн дуулж буй Эрхарцагын эрдvv хоолой Хурын хаднаас гурван євєлжєєний тэртээ газар уулын энгэрт сэтгэлтэй бvсгvйг нь богтлон аваад, хурим найр хийж буй хєгшин ноёны гэрт тодоос тод сонсогдож байсан гэдэг.
Ингээд Эрхарцага ижийгээ гэртэйгээ цуг vvрээд, нутгаа орхин явахдаа, “Энэ хошууны бєх надаар дуусаг” гэж хэлээд, зодгоороо газар нэгэнтээ савснаас, єдгєє Дэрэн сумын нутаг дахь Зодог, Савах хэмээх хоёр уул vvссэн ажээ.
Сайн бєх, сайхан эрээ ийнхvv гомдоосон тэр цагаас хойш Боржигон Сэцэн вангийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Гурвансайхан сум бєхгvй болсон юм гэдэг. 2003 онд Ж.Наранцацралт агсны санаачлагаар Хур харцагын овоог тахиж Хур харцага дэвжээг байгуулснаас хойш Дундговь аймгаас улсын харцага нэг, начин хоёр тєрсєн нь дээрх домогт хvч нэмсэн билээ.
Эр бор харцага нь жигvvрэндээ хvчтэй байхын учир энэ буюу.
http://www.4shared.com/get/229281226/307b544e/Tuvshinjargal-Er_Bor_Hartsaga.html;jsessionid=F386A0C99D7F2C02CE3FE76AB300F32B.dc210