Wednesday, December 18, 2013
Навчисын завсраар
Нар тусна
Надтай хамт алхаж явсан
Тэр замаар би явж байна.
Тэртээх өдрүүдэд
Даль жигүүр чинь болон явсансан
Дандаа хамт байх юм шиг л..
Зүрхэнд хичнээн..
Нисэх мэт л жаргалтай байсан тэр өдрүүдэд
Нэрийг чинь зүрхэндээ шивнэх бүр л урам ордогсон.
..Одоо хичнээн гуйгаад
Хичнээн дуудаад оройтож
Гэвч харамсахгүй ээ
Зөрөөд өнгөрсөн ч
Зөвхөн чамтай учирсандаа л баярладаг
Чамгүйгээр өдөр хоног өнгөрсөөр
Навчис унаж байна, хонгор минь...
2005
Сүүтэгнэн
бүрэлзэх харанхуйд
Сүмийн оройд
гэрэлтэх
Ганц алтан ганжир
мэт
Ганихрал уйтгарыг
минь үргээнэ
Итгэл сэтгэлийг
минь ивээсэн
Эцэж цуцашгүй хүч
болсон
Ийм л хайр
оршсоор зүрхэнд.
...Ойлгож байнаа
Би азтай биш юм.
walking on the cold street
За миний бие бөгөөс зохиолч энэ тэр биш нэг хэсэг яагаад ч юм шүлэг бичих гэж оролддог байлаа. Харин хадгалж байгаад нэг л өдөр бүгдий нь шатааж орхисон. сүүлд бас бичсэн бас л шатаадаг болсон одоо харин бичсэнээ санавал дутуу ч хамаагүй энд бичиж байя гэж бодлоо.
Хүйтэн гудамжаар
би алхана
Чулуун замаар
Чамайгаа бодон
Оршихуйн хувь
төөргийг ч
Тэртээгээс цас
эргэлдэн
Тэнгэрийн үртэс
мэт
Газарт унавч
хайлан уусна
Алины мөн чанар
мэт
Бодол минь
замбараагүй юм шиг ч
Бодрол минь
өөрийнхөө болоод
Чамайг тойрох юм
бүхнийг эргэцүүлнэ
Жаахан гунигтай
Бас жаргалтай
Зүрхэнд сэтгэл
оюунд
Зөвхөн чи.. чи...
чи л
Чамаас би юуг ч
хүсэхгүй
Чамд үргэлж
жаргалыг л хүснэ.
...Хүйтэн гудамжаар
би алхана
Чулуун замаар
Шулуун
зорилготойгоор
чамайгаа бодон
Газарт цас унаад
зузаарна
Гагцхүү нэрийг
чинь амандаа шивнэхэд л би дулаацана.
Мөнхийн гэрэл
гэгээт чи миний..
Subscribe to:
Posts (Atom)