Хүйтэн гудамжаар
би алхана
Чулуун замаар
Чамайгаа бодон
Оршихуйн хувь
төөргийг ч
Тэртээгээс цас
эргэлдэн
Тэнгэрийн үртэс
мэт
Газарт унавч
хайлан уусна
Алины мөн чанар
мэт
Бодол минь
замбараагүй юм шиг ч
Бодрол минь
өөрийнхөө болоод
Чамайг тойрох юм
бүхнийг эргэцүүлнэ
Жаахан гунигтай
Бас жаргалтай
Зүрхэнд сэтгэл
оюунд
Зөвхөн чи.. чи...
чи л
Чамаас би юуг ч
хүсэхгүй
Чамд үргэлж
жаргалыг л хүснэ.
...Хүйтэн гудамжаар
би алхана
Чулуун замаар
Шулуун
зорилготойгоор
чамайгаа бодон
Газарт цас унаад
зузаарна
Гагцхүү нэрийг
чинь амандаа шивнэхэд л би дулаацана.
Мөнхийн гэрэл
гэгээт чи миний..
No comments:
Post a Comment