Monday, May 4, 2009

Намхай буюу Сандаг-очир аваргын тухай

Тvшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны харъяат Намхай буюу Сандаг-Очир аварга Халхын арван засаг болон долоон хошуу Даншиг наадамд 21 удаа, овоо тайлгын наадамд 20 гаруй, улсын чанартай наадамд 40 гаруй удаа тvрvvлсэн нь єдгєє хvртэл Монгол vндэсний бєхийн тvvхэнд эвдэгдээгvй амжилт юм.
Сэцэн ханы Санбэйсын хошууны харъяат их аварга Дугарын ид барилдаж байх vе буюу1870-аад оны vед Намхай Монгол бєхийн дэвжээн дээр гарч иржээ. 1870 оны гахай жилийн зун Дайчин вангийн хошууны Гэлэгванжил арслан, Тавхай заан, Жамъянчойжил арслан зэрэг Даншгийн нэр цуутай бєхчvvд Богдын Даншигт очиж барилдахаар Дайчин вангийн хvрээний ойролцоо Бух толгой гэдэг газар асар майхан босгон бєхийн сорилго хийж байжээ. Сорилго єндєрлєх тийшээ хандсан нэг єдєр хулгардуу чих, бєгтєрдvv сэрвээтэй, цээж єргєн, намхавтар, балтгар бадриун нэгэн хєвгvvн мєнєєх бєхчvvд дээр очсон нь Намхай байжээ. Тэр vед Намхай 17 настай байсан бєгєєд тэдний барилдааныг ихэд шимтэнгvй харж зогсчээ. Угийн бєх таньдаг гэдгээрээ алдаршсан Даншгийн ахмад заан Лувсанзундуй Намхай хvvг мєнєєх бєхчvvд дотроос хамгийн залуу нь болох Сvрэнжав харцага гэгчтэй барилдуулах гэтэл мєнєєх Сvрэнжав нь Намхайг ихэд голж барилдахгvй хэмээн цааргалсан аж. Гэтэл тэр vед ид бяр хvч нь тэгширч явсан Даншгийн арслан Гэлэгванжил “За хє… залуу хvvгийн аз харьчихаж магадгvй, ах нь нэг vзчихье” гэсээр босож иржээ.
Тэгтэл мань Намхай єнєєх Даншгийн цуутай арсланг хоёр харцагаар нь лавхан тэвэрч гаргаж ирээд нvд ирмэхийн зуургvй хаяжээ. Тэнд байсан бєхчvvд мэл гайхаж бусад нь Намхайтай цуварч барилдан бvгд унажээ. Хашир заан Лувсанзундуй тэнгэрийн умдаг атгасан мэт ихэд олзуурхаж Намхай хvvг даншигт авч явахаар болсон ба ирээдvйн даншгийн их аваргын гараа ингэж эхэлжээ. Хожмоо их аварга Намхай, Лувсанзундуй зааныг миний багш гэж хvндэлдэг байсан юм билээ.
Хэд хоногийн дараа Нийслэл хvрээний ойролцоо Хvй долоон худгийн єргєн дэнж дээр болсон Даншгийн их наадамд 1024 бєх хvч чадлаа сорин барилджээ.
Дайчин вангийн хошууны харъяат 17 настай Намхай хvv их шєвєгт тvвэггvй vлдэж Даншгийн заан цол хvртээд Их шавийн Гэлэгсэнгээ аваргатай тунажээ. Хашир аварга Гэлэгсэнгээ залуу зааныг єєрийн унаган мэхээр хаях гэж яваад сугадуулж тонгоруулан унажээ. Ингээд Халх даяар алдартай их аварга Дугартай vзvvр тvрvvнд vлдэх нь тэр. Тэр vед босоо байсан Дугар аварга 45 орчим настай байсан бєгєєд залуу заан Намхайтай нилээд удаан хvч vзэн унажээ. Наадамчин олны уухайн дунд Дугар аварга сэтгэл тэнvvн инээмсэглэсээр залуу заан Намхайд зодог шуудгаа єргєн барьсан аж.
Энэ мєчєєс эхэлж Намхай хэмээх єргємжлєлт нэрийг Богд Жавзандамба хутагтаас хvртсэн Дайчин вангийн хошууны харъяат Сандаг-Очир хvv ийнхvv Монголын их бєх болох гараагаа эхэлсэн байна.

АВАРГЫН АЛДАР МӨНХ

Шагдар, Наваан нарын эцэг цэвэрхэн гоолиг эр мөртлөө "Муухай" хочтой Жамъян гэж байж. Шагдарын хүү Лувсанжамба, Намхай аваргууд лам учир гэрлэж бараалсангүй. Навааны хүү Балдан, Балдангийн хүү Раднаа, Раднаагийн охин Дуламсүрэн. Их аврагуудын удам судар, гал голомтын тухай Дуламсүрэн муугүй мэдлэгтэй юм. Тэр ургийн бичиг хөтөлснөө надад үзүүлэв. Төрсөн эцэг Раднаа нь бөх хүн байж. Раднаагийн аав Балдан хүүгээ багад өөд болсон учир өвөө аав Наваанаар овогложээ. Булган аймгийн улаан гуталт гэж алдаршсан Жанчивдорж заан, Норов начин нар эдний удмын хүмүүс.
Раднаагийн бие муудаад хот орж эмчлүүлэхээр явах замдаа Жанчивдорж зааныд цай уужээ. Жанчивдорж ачааны тэргэн дээр хоёр эр хонины мах даруулаад "Охин минь аавдаа шөл хийж өг" гэхэд Жанчивдорж заан, аавтай минь барилдаж явсан, нутгийн хүний хувьд мах өгч байгаа юм болов уу гэж бодон нас багын харгайгаар баярлаад өнгөрсөн ч хожим "Бөөсөө хуваах бүл улс" гэдгийг мэджээ. Аав Раднаа нь 1929 онд цэргийн начин (тэр үед цэргийн наадам гэж хийдэг) цол хүртсэн гэх боловч тодорхой бичиг баримт үлдсэнгүй. Асар их бяртай хүн байсны ул мөр байна. Дуламсүрэнг бага байхад Цөнгөрөгийн голоор нутагтай баян Буяндэлгэрийн нэг адуу шаварт шигдэхэд хавийнхантайгаа хамжин оролдоод дийлээгүй баян:

-За та минь одоо яадаг билээ" гэхэд нэг нөхөр нь

-Бид яагаад ч дийлэх-нь өнгөрлөө. Раднааг гуйвал гаргаж магадгүй гэхэд гэрийн эзэн хөтөлгөө морьтой давхин явж авчирахад Раднаа нөгөөх адууг хэдхэн шигшээд суга татан гаргажээ.

Навааны охин Сүрэнжавын хүү өндөр Бямба гэж барилдаж
ноцолдох сонирхол багатай нэгэн байж. Архангайн Хайрхан сумаас таван бөх Булганы Сайхан сумын наадам авах хэлэлцээтэй ирэхэд өнөөх тавыг цувуулан хаяж Бямба түрүүлжээ. Ганц хүнд цувж унасандаа хордсон нөгөө тав "Сайхны түлээний бандийг дийлэхгүй, бид барилдаад яах вэ?" хэмээн гомдлын үг чулуудаж байсан тэдэг. Бямба гэр барихдаа голд нь ороод тооноо өрөөсөн гараараа өргөн зогсдог, хоёр метр гаруй өндөр хүн байж. Булган аймгийн заан Ганбаатар их аваргуудын удмын хүн гэнэ. Өнгөрсөн жил эхлэн зохиогдсон эзэнтэй дууны уралдаанд тэргүүн байр эзэлсэн Намхай аврагын дуунд Чүлтэм аврагад хандан "Хаях би яараагүй байхад, унах чи юундаа яарсан юм бэ?" гэж хэлсэний учрыг тайлъя.

... Өвчний учир наадамд явахгүй өнжсөн Намхай ахыгаа буцаж ирэхэд "Хэн түрүүлэв" гэж асуувал ах нь Сэцэн ханы Чүлтэм гэхэд "Хээ цэс" гээд буруу хараад хэвтчихэж. Хойтон нь Намхай аврага нэгэн голоос гал болон гарсан бөхчүүдээр асруулж сувилуулсаар наадмын газар ирж барилджээ. Бие нь ясандаа янгинах учир битүү цагаан даавуугаар биеэ баглан хүлж өвчнөө намдааж байсан гэсэн яриа бий. Зогсоо хүүхдийн дайтай модон торхтой архинаас хутган том хулаар дүүрэн залгилчихаад өвчнөө түр ч болов намжаахын тулд гарах Намхай аврагад талбайд дэвж хүрэх нь төвөг болохоос барилдахад ядрах юм даан ч байсангүй. Тавын даваа эхлэхэд Намхай, Чүлтэм аврагаа амлахад ихэд эгдүүцсэн Чүлтэм дэргэд нь ирж,

-Зүүн, барууны магнай чи бид хоёр бие биенээ цолын урд авснаар дээрэлхэн амлаад байхдаа яадаг юм гэж уурсахад Намхай аврага

-Иш Чүлтэм минь миний бие өвдөөд тэсэх арга үнэндээ алга,
чи учрыг ойлгооч гэж гуихад Чүлтэм дурамжхан "Энэ наадам чиний ахынх болж дээ" гэж хэлээд гарчээ. Талбайд дэвж хүрсэн хойноо Чүлтэм аврагын хор нь хөдөлж Намхай аврагыг шавж зогсоход дайрч давшлаад байхаар их аврага саяхан ойлголцоод гарсан хирнээ хүний зовлон мэддэггүй хачин хүн бэ? гэж бодсон юмдаг уу" Хаях би яараагүй байхад, унах чи юундаа яарсан юм бэ? гэж гашуун үг хэлсэн аж. Намхай аврага Чүлтэм аврагыг хаячихаад боорцгоо авахаар дэвэхэд нэгэн үеийн их бөх, хойч үедээ нэрээ мөнхөлсөн цуут аврагын барилдаан энэ мөчөөр төгсөж буйт хэн ч анзаарсангүй; Тэр наадамд түрүүлсэн Лувсанжамба аврага өвчтэй дүүгээ тойлон асарсаар нутаг нугадаа авчирснаас даан удалгүй таалал төгссөн ажгуу. Дөнгөж 42 настай хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн их аврагатай Буянтогтох аврага хэрхэн барилдсанаа эдугээ 93 настай Д.Гомбодагва гуайд хуучилсныг сийрүүлье.

Богд Хаантан Сэцэн хан аймагт морилоход том наадам хийж нутгийн бөхөө түрүүлүүлэх зорилгоор халхын сайчуудыг Намхайн аманд өгч үзүүр түрүүнд хоёр аврага үлджээ. Намхай нь Буянтогтохоо дээгүүрээ шувтарч татаад хаяхад элэг дүүрээ нь тэр чигтээ ховх татагдаад явчих шиг болж. Буянт Намхайгаас даан ч хол дутуу байснаас тасар татуулалгүй амь мэнд үлджээ.

-Та Буянт аврагатай барилдаж үзсэн үү хэмээн асуувал Гомбодагва гуай намайг нэг сүрхий хараад

-Аврага, бараг дал, ная хүрч байсан биз (насыг андуурав бололтой) нэг ирээд тав даваад унасан юм. Над шиг амьтан хаях байтугай өрөөсөн гуяыг нь даахааргүй лут хүн байсан даа, Буянтогтох аврагыг хүүхэд шиг хаяж байсан тэр Намхай аврага гэгч зүйрлэшгүй хүчтэн байсан

No comments:

Post a Comment