
Их шавийн Галын голын отгын ах дvv домогт аварга Гэлэгсэнгэ, Дугар аваргын тухай. Аавийнх нь алдар нэрийг Омбой гэдэг заан цолтой хvн байсан. Дугар аварга айлын отгон хvv юм. Нэг жилийн даншиг наадмаар ах дvv хоёр очиж барилдаад. Тэгсэн нь ах аварга Гэлэгсэнгэ нь 2 даваад цааш барилдах гэтэл бие нь чилээрхэж барилдах боломжгvй болж. Ингэхээр нь дvv аварга богдод айлтгажээ. Ах бид 2 нэг эхийн хэвлийгээс зулай зулайгаа гишгэн тєрсєн хоёр. Ах хэдий аварга цолтой ч хараахан дархан аварга болоогvй байгаа, уг нь энэ наадамд дархан аварга цолыг зорьж ирсэн боловч ахийн минь бие чилээрхэж барилдах боломжгvй боллоо. Иймд би ахын нэрийн ємнєєс нэг, єєрийн нэрийн нэг барилдъяа. Ингээд тvрvvлбэл ахад минь дархан аварга цолыг єгнє vv гэжээ. Богд хvсэлтийг нь хvлээж авснаар 3-ын даваанаас эхлэн ам болон угтуул бєхєє хоёр хоёроор нь орхисоор нийт 18 даван тvрvvлж ахдаа дархан аварга цолыг авч єгсєн энгvй хосгvй аварга байжээ. Дугар их сайхан эр хар биетэй нутаг орондоо бол бууч Дугар гэсэн нэртэй энгvvн нэгэн байжээ. Дугар, Гэлэгсэнгэ аварга нарын тухай олон сайхан бахархууштай уламжилан ирсэн хууч яриа нутаг оронд нь их байдаг юм билээ. Єєр сонин яриа, барилдааны тvvхийг нь бичиж баяжуулаарай.
Сэцэн ханы Санбэйсын хошууны харъяат их аварга Дугарын ид барилдаж байх vе буюу1870-аад оны vед Намхай Монгол бєхийн дэвжээн дээр гарч иржээ. 1870 оны гахай жилийн зун Дайчин вангийн хошууны Гэлэгванжил арслан, Тавхай заан, Жамъянчойжил арслан зэрэг Даншгийн нэр цуутай бєхчvvд Богдын Даншигт очиж барилдахаар Дайчин вангийн хvрээний ойролцоо Бух толгой гэдэг газар асар майхан босгон бєхийн сорилго хийж байжээ...
Хэд хоногийн дараа Нийслэл хvрээний ойролцоо Хvй долоон худгийн єргєн дэнж дээр болсон Даншгийн их наадамд 1024 бєх хvч чадлаа сорин барилдав.
Дайчин вангийн хошууны харъяат 17 настай Намхай хvv их шєвєгт тvвэггvй vлдэж Даншгийн заан цол хvртээд Их шавийн Гэлэгсэнгээ аваргатай тунажээ. Хашир аварга Гэлэгсэнгээ залуу зааныг єєрийн унаган мэхээр хаях гэж яваад сугадуулж тонгоруулан унажээ. Ингээд Халх даяар алдартай их аварга Дугартай vзvvр тvрvvнд vлдэх нь тэр. Тэр vед босоо байсан Дугар аварга 45 орчим настай байсан бєгєєд залуу заан Намхайтай нилээд удаан хvч vзэн унажээ. Наадамчин олны уухайн дунд Дугар аварга сэтгэл тэнvvн инээмсэглэсээр залуу заан Намхайд зодог шуудгаа єргєн барьсан аж.
Энэ мєчєєс эхэлж Намхай хэмээх єргємжлєлт нэрийг Богд Жавзандамба хутагтаас хvртсэн Дайчин вангийн хошууны харъяат Сандаг-Очир хvv ийнхvv Монголын их бєх болох гараагаа эхэлсэн байна.
Хэд хоногийн дараа Нийслэл хvрээний ойролцоо Хvй долоон худгийн єргєн дэнж дээр болсон Даншгийн их наадамд 1024 бєх хvч чадлаа сорин барилдав.
Дайчин вангийн хошууны харъяат 17 настай Намхай хvv их шєвєгт тvвэггvй vлдэж Даншгийн заан цол хvртээд Их шавийн Гэлэгсэнгээ аваргатай тунажээ. Хашир аварга Гэлэгсэнгээ залуу зааныг єєрийн унаган мэхээр хаях гэж яваад сугадуулж тонгоруулан унажээ. Ингээд Халх даяар алдартай их аварга Дугартай vзvvр тvрvvнд vлдэх нь тэр. Тэр vед босоо байсан Дугар аварга 45 орчим настай байсан бєгєєд залуу заан Намхайтай нилээд удаан хvч vзэн унажээ. Наадамчин олны уухайн дунд Дугар аварга сэтгэл тэнvvн инээмсэглэсээр залуу заан Намхайд зодог шуудгаа єргєн барьсан аж.
No comments:
Post a Comment