Tuesday, May 5, 2009

Улсын аварга цолны болзол хангасан ч цолоо авч чадаагvй бєхчvvд

ХХ зууны ардын хувьсгалын тvvхэнд шєвгийн дєрєвт vлдэж улсын арслан цол хvртсэн Увс аймгийн Хайдав нарын арслангууд, зургаа давсан Дорнодын Ч.Дугарсvрэн нарын улсын заанууд цєєнгvй бий. Тэр ч бvv хэл Архангай аймгийн уугуул, цэргийн корпусын Дандарын Санжмятавыг 1933 онд тав давахад нь “онц гарамгай заан” цол олгож байсан баримт бий. Гэтэл цолныхоо болзлыг аль эрт хангасан хэрнээ єдгєєг хvртэл цолоо авч амжаагvй бєхчvvд цєєнгvй. Энэ нь тухайн vеийн улс тєрийн нєхцєл байдлаас ихээхэн шалтгаалж байсан бололтой байдаг. Жишээ нь аварга цолныхоо болзлыг хангасан ч арслан цолтой хэвээр vлдсэн доорхи бєхчvvдийн ихэнх нь тухайн vедээ лам хувраг явсан баримт байдаг.

Євєрхангайн “мээтэн” Аюур Євєрхангай аймгийн Сант сумын уугуул Ономжавын Аюур нь 1925 онд тав, 1926 онд зургаа давж, 1927 онд 27 настайдаа ес давж арвын даваанд “буур” хэмээх Н.Жамъян аваргад унан vзvvрлэхэд нь арслан цол олголгvй улсын заан цол хvртээжээ. Гэтэл 1925 оны улсын наадмаар “буур” аваргыг улсын цолгvй ирж барилдан ес даван vзvvрлэхэд нь улсын арслан цол олгож байсан билээ. “Мээтэн” Аюурыг 1928 онд арав давж тvрvvлэхэд нь л урьд жил єгєх байсан улсын арслан цолоо хvртээжээ. Yvнийхээ дараа тэрбээр 1934 онд долоо давж, 1935, 1937 онуудад зургаа давж, 1940 онд 40 настайдаа наймд vлдэж байсан билээ. “Мээтэн” хэмээх Аюур нь тухайн vедээ vнэхээр гайхалтай бие хаатай бєх байжээ. Хєвсгєлийн “босоо” Шагдар, “мээтэн” Аюур хоёр шиг тєгс сайхан биетэй, бяр хvч тэнхээтэй, ёстой л монгол бєхийн бvх шинж бvрдсэн бєхчvvд vнэндээ ховордлоо хэмээн манай ахмад бєхчvvд дурссан нь цєєнгvй байсан. Мєн Аюур арслан бєхчvvдийг сорчилж сайнаас нь амалдаг байсан бєгєєд нэг амалсан бєхєє бараг дахиж амладаггvй ховор сайхан зан тєрхтэй нэгэн байсан гэдэг. Євєрхангайн “мээтэн” Аюур арслан бол яалт ч vгvй аварга цолны болзлыг хангасан бєх мєн билээ.

Завхан аймгийн Идэр сумын уугуул Маамын Лхагва 1931 онд ес давж, арвын даваанд 24 настайдаа Бэх-Очирт унан vзvvрлэхэд нь улсын заан цол єгсєн аж. Уг нь тэгш ойн vзvvрлэсэн бvv хэл дєрєвт vлдсэн бєхчvvдэд улсын арслан цол олгосон баримт цєєнгvй бий билээ. 1932 онд дєрєвт vлдэн Содном заанд євдєг шорооджээ. 1933 онд СэлэнгийнбоохойДанзанг орхин, арав давж тvрvvлэхэд нь сая л нэг аль эрт єгєх ёстой байсан улсын арслан цолыг нь олгож байжээ. Лхагва 1934 онд тав, 1935 онд зургаа, 1936 онд зургаа давж байжээ. 1939 онд залуу цэрэг Тvвдэндоржтой vлдэж єєрєє эхлэн мэх хийж унагасан гэх боловч мєн л тухайн vеийн улс тєрийн байдлаас шалтгаалж vзvvрлэсэнд тооцогджээ. Энэ vедээ л “урт гарт” арслан маань хэлмэгдэж, арван жилийн хорих ял авсан юм. Долоон жилийн дараа 1946 онд шоронгоос гарч ирээд 1946, 1947, 1948, 1950 онд тус тус шєвгєрч, 1951 онд 44 настай байхдаа зургаагийн даваанд євдєг шороодож байсныг харахад ид vед нь орон шоронд хориогvй бол ёстой єєрийнхєє хvчээр барилдахад л аварга цол тєдийхнєєр тогтохооргvй байсныг vгvйсгэх аргагvй юм. Одоогийн єндєрлєгєєс харахад л бодитоор vзvvлсэн амжилт нь аваргын болзлыг хангасан байдаг. 1931 онд ес давж, 1933 онд арав давж, 1939 онд vзvvрлэж байгаа. 1995 онд МYБХ-ны дvрэмд єєрчлєлт оруулж, хоёр удаа ес давсан амжилтаар нь А.Балжиннямд улсын аварга цол олгож байсан билээ. Лхавга арслан нь тухайн vедээ лам явсан нь ийнхvv хавчигдах vндэс болсон бололтой байдаг. Хожим хар болж барилдаж байсан ч мєн л хэлмэгдэж явсан гашуун тvvхтэй, аваргын энтэй эгэлгvй их хvчтэн билээ.

Тєв аймгийн Мєнгєнморьт сумын уугуул Лувсанмєрийн Чимэд арслан 1933 онд 880-бєх барилдахад долоо давж, улсын заан цол хvртсэн бєгєєд 1934 онд 1024 бєх барилдаж, ес даван vзvvрлэхэд нь заан цолыг нь хэвээр vлдээсэн аж. 1935 онд 720 бєхєєс арав давж, тvрvvлэхэд нь л улсын арслан цол олгожээ. 1936 онд мєн л 1024 бєхєєс ес давж, vзvvрлэж байжээ. Yvнээс хойш 1937 онд зургаа, 1940 онд зургаа, 1943, 1944 онд тус бvр тав давж байжээ. Чимэд анх 26 настай байхдаа шууд улсын заан цол хvртэж байсан бєгєєд харамсалтай нь энэ алдарт бєх хорвоо дээр дєнгєж 40-хєн насалж, 1946 онд нас барсан юм. Тєрийнхєє их баяр наадамд хоёр удаа ес, нэг удаа арав давсан ч аварга цолоо хvртэж чадаагvй нь мєнєєх л лам байсантай нь холбоотой биз ээ.

Завхан аймгийн Булнай сумын харъяат Санжмятавын Шагж арслан нь 1927 онд улсын наадамд найм даван, шєвгийн дєрєвт vлдэж улсын заан цол хvртэж, улмаар 1928, 1929 онд тус бvр дараалан ес давж vзvvрлэхэд нь улсын заан цол нь єєрчлєгдєєгvй байна. Зvй нь энэ хоёр vзvvрийн аль нэгэнд нь улсын арслан цол хvртэх болзол хангасан байгаа юм. Ингээд 1930 онд арав даван тvрvvлэхэд нь л арай л заан цолтой нь vлдээж болохгvй нь гээд арслан цол олгосон байдаг. Энэ бол хэтэрхий шударга бус явдал бєгєєд тухайн vеийн нийгмийн золиос болсон олон олон бєхчvvдийн тодорхой жишээ юм. Ердєє дєрєвхєн жилийн дотор маш гайхамшигтай амжилттай барилдсан Шагж арслан 1932 онд баруун аймагт гарсан лам нарын зэвсэгт хєдєлгєєнд оролцож яваад харамсалтайгаар амь vрэгджээ.

1 comment:

  1. First of all, wow gold it's important to realize that the game and all its inconsistencies are utterly unavoidable. cheap wow gold Some things are going to make sense in terms of a story, while other things are just what you have to do if you want to play a computer game. Often the best way to buy wow gold keep roleplaying in such a game interesting and fun is to work with or around the gaming inconsistencies openly.
    For example, there is no teleconferencing wow gold in Warcraft lore -- no plausible magic or technology that would enable characters to chat with each other freely no matter where they are in the world. Roleplayers have wow gold 5000 to add on some sort of strange magic or technology to make a universal communication technology work. The thing is, this sort of communication is not really suited to other aspects of the Warcraft story wow gold -- otherwise why in the world would quest-givers ask you to carry messages and whatnot, if they could just plug in a hearthstone and talk to somebody themselves? silkroad online gold You do find things like remote scrying devices that let you see and communicate with silkroad gold images of people at a distance, but these are usually stationary and require some serious magic to produce -- would everyone in your guild have portable versions of these? SRO gold If so, would each guild mate be seeing images of their entire guild all around them as they run around fighting monsters? Lineage 1 adena None of this is to say that appropriate technology for Azeroth couldn't be imagined, just that at this point Azeroth doesn't seem to have it, Balnazzar-Alliance wow gold and adding it in feels a bit awkward and ill-fitted to many aspects of Bleeding-Hollow-Alliance wow gold the story.

    ReplyDelete